Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасан байдаг. Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны хоёрдугаар сарын 16-18-ны өдөр буюу Хаврын тэргүүн сарын шинийн 1-3-ны өдөр Монгол Улсын Сар шинийн баяр, 2018 оны хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тус тус тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ өдрүүдэд хоёр улсын авто замын хилийн боомтууд ажиллахгүй юм байна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.