Сар шинийн баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын /хоёрдугаар сарын 3, 4 буюу 10, 11/ өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан.
Энэхүү журмаар өнөөдөр улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.
Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах юм.
Бие биенээ хүндэтгэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгоое.