Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато Хөвсгөл аймагт айлчиллаа.
Тэрбээр энэхүү айлчлах үедээ Хатгал тосгонд зочлон төслийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын Орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн” төслийн үйл ажиллагааны талаар төслийн менежер Т.Эрдэнэжаргал танилцуулсан юм.
Мөн Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ сумын нутгийн иргэдийн удирдлагатай зээлийн эргэлтийн сангаас зээл авсан иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг сонирхож, сүү боловсруулах сургалтын үеэр хийсэн бүтээгдэхүүний амталгаа хийжээ.
Төслийн хүрээнд барьсан эко ариун цэврийн байгууламжийн загвар, технологийн шийдлийг газар дээр нь үзэж танилцан, төсөл үр дүнтэй хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.