ЦЕГ-аас иргэд аж ахуйн нэгж байгууллагад архивын үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, ил тод нөхцлийг бүрдүүлж, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Угтах үйлчилгээ”-ний ажилтанг тусгайлан томилон ажиллуулжээ.
Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Нэг цонхны талаар авах зарим арга хэмжээний тухай” журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохиогдож байгаа ажлын нэг юм.
Ингэснээр 2018 оны нэгдүгээр сард 246 иргэний захиалга, хүлсэлтийг хүлээн авч, 286 иргэнд архивын лавлагаа, хуулбар олгож, нийтдээ 532 иргэнд архивын үйлчилгээг нэг цэгээс үзүүлсэн байна.