Германы Дюссельдорф хотод жүдо бөхийн 100 мянган ам.долларын шагналын сантай “Дюссельдорф” их дуулга тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнд 71 орны 500 гаруй жүдоч хүч үзэх бөгөөд манай улсаас нийт 19 бөх зодоглож байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр жинд өрсөлдөөн өрнөснөөс 66 кг-ын жинд Б.Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ.