Цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хааж болохоор хуульд тусгасан байгаа. Тэгвэл 2018 онд орлуулан хаах иргэний төлөх мөнгөний хэмжээг таван сая 70 мянга 990 төгрөг байхаар тогтоожээ.
Дүйцүүлэх хэлбэрээр алба хааж байгаа иргэд батлан хамгаалах үйл хэрэгт суралцаж, байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах, орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд оролцдог аж.
Мөн “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан байна.