Өнөөдөр хаана ямар үйл явдал өрнөх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
09:00 цагт: Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх дээр С.Баярцогт нарын шүүх хурал зарлагдлаа.
09:30 цагт: Зохиомол түгжрэл үүсэж байгаа нөхцөл байдал, арилгах талаар СБД-ийн Замын цагдаагийн албанаас мэдээлэл өгнө. 100 айлын уулзвар. Холбогдох утас: 9321-6886.
10:00 цагт: "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 405 дугаар ангийн офицер, ажилтан, албан хаагчид нэгдэж цусаа бэлэглэнэ. Хаана: ЦССҮТ-ийн төв байранд.
11:00 цагт: Багшийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд их дээд сургуулийн багш нарын сургалтын хөтөлбөр, арга зүйг сайжруулах цуврал сургалт эхэлнэ. Хаана: ШУТИС-ийн номын санд
11:30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 2018.4.3-ны 11:30 цагаас Шүүхийн байгууллагын хууль бус ажиллагааны талаар ноцтой баримт дэлгэхээр хуульчид хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ-ноос “Дээд боловсролын тогтолцоо-Тогтвортой хөгжил” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
14:00 цагт: “ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ МИНИЙ ДУРАНД” гэрэл зургийн уралдааны талаар мэдээлэл өгнө. Хаана: Хэвлэлийн Хүрээлэнд