Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгаар энэ өвөл хур тунадас бага орсон ажээ. Иймээс зүүн гурван аймаг хуурайшилт ихтэй байгаа гэнэ. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр энэ хавар салхи шуурга ихтэй, олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй гарсан. Үүнийг ч нотолж Онцгой байдлын ерөнхий газарт ирэх гал түймрийн дуудлагын тоо он гарсаар нэмэгдсэн байна.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрийн дийлэнх хувь нь хуурайшилтын зэрэгт шилжсэн учир ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, албаны бэлтгэл бэлэн байдлаа хангах, гал түймэр гарах эрсдэл бүхий сумдад урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг ОБЕГ-аас өгсөн байна.