Энэ өдөр болж өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
10:00 цагт “Газар тариалангийн тогтвортой хөгжил" тариаланчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд эхэлнэ. Улсын зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 700 гаруй тариаланч, ногоочид, жимсчид оролцож, 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ технологийн талаар санал солилцоно.
11:00, 15:00 цагт Монголын хүүхдийн ордоны их танхимд Монголын хамгийн анхны хүүхдийн дуурь тоглогдоно. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, “Ивээлт Анужин” сан-тай хамтран Монголын хүүхдийн хамгийн анхны “АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛЧИН” дуурийг халамж, асрамжийн төвийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр үзүүлнэ.
14:00 цагт УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит "ИДЭР ОЮУНЫ УНДРАА" аяны хүрээнд байгалийн шинжлэх ухаанаар суралцаж буй оюутнуудын дунд зарласан тэтгэлгийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа. Тэтгэлэгт шалгарсан оюутнуудад батламж гардуулах үйл ажиллагаа МУИС-ийн төв байрны лекцийн танхимд болно.