АНУ-ын Айова хотод энэ сарын 7-8-нд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн болохоор товлогдоод байгаа билээ. Уг тэмцээнд найман удаа түрүүлсэн Ираны шигшээ баг Дэлхийн цомд оролцохоос татгалзжээ. Иймээс ДБНХ-ноос нэгэн шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, өнгөрсөн жил болсон Парисын ДАШТ-д багийн дүнгээр 11 дүгээр байрт орсон Монгол Улсын шигшээ багийг тус тэмцээнд оролцохыг урьсан аж. Энэхүү урилгын дагуу манай чөлөөтийн тамирчид америк явахаар болжээ.
Багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчдыг танилцуулбал,, 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д С.Ганбаяр, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 79 кг-д ОУХМ Г.Идэрхүү, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар багтжээ.
Үүнээс гадна МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх шигшээ багийн ахлагчаар, П.Буяндэлгэр албаны төлөөллөөр ажиллахаар болсон байна. Мөн шигшээ багийн тамирчидтай хамт дасгалжуулагч Б.Баттулга, шүүгч Ц.Сэрээтэр нар АНУ-ыг зорино. Манай бөхчүүд “А” хэсэгт орсон бөгөөд Дэлхийн цомыг зохион байгуулж буй АНУ болон Гүрж, Японы багтай өрсөлдөх ажээ.
Сэтгэгдэл (1)