15-34 насны залуучуудын гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллаж ирээдүйтэй санааг бизнесийн зөвлөхийн туслалцаатайгаар хөгжүүлэх, шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулж Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ зохион байгуулах байгууллагуудын хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 01-ээс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хүлээн авч байна.
Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ зохион байгуулах байгууллагуудыг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт:
- Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт тусгагдсан 72 цагийн бизнес санааг хөгжүүлэх арга хэмжээ, гарааны бизнесийн таатай орчин бүрдүүлэх талаар сургалт, аж ахуй эрхлэлт, бизнес загвар боловсруулах сэтгэлгээ сургалт, хурдасгуур хөтөлбөрийг зохион байгуулж байсан туршлагатай байх
- 72 цагийн бизнес санааг хөгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах эрх бүхий байгууллага байх /Олон улсын албан ёсны эрхтэй бол давуу тал болно/-- Гарааны бизнесийг дэмжих чиглэлээр сургалт, уралдаан тэмцээн, арга хэмжээг зохион байгуулж байсан туршлагатай байх
-Гарааны бизнесийг дэмжих чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ бүхий сургагч багш, чиглүүлэгчтэй байх /Сертификатын хуулбар/
- Сургалтын стандарт нөхцлийг хангасан онол, дадлагын байр, танхимтай байх. Түүнийг нотлох баримт ирүүлэх /Өөрийн эзэмшлийн бол байрны гэрчилгээ, түрээслэж байгаа тохиолдолд гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулах/
-Гэрээгээр болон өөрсдийн санал санаачлагаар гарааны бизнесийг дэмжих, хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах ажлуудыг хийж байсан бол холбогдох гэрээ, нотлох баримтыг ирүүлэх /Амжилттай хэрэгжүүлсэн бол давуу тал болно/
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Г.Амарын гудамж, Соёлын төв өргөө,
“Г” корпус 5 давхар 515 тоот , Утас: 7011-0502, 9101-1896