-Үндэсний бичиг үсгийн баяр-2018 үйл жилллагааны хүрээнд зохион байгуулж буй "Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан"сэдэвтэй сургалт явагдана. Хаана: Үндэсний номын сан /9:30-17:00 цагт/
-Монгол Үндэсний Бөхийн Холбооны төлөөлөгч нар хэвлэлийн бага хурал хийнэ. Хаана:Хүмүүнлэгийн Ухааны Ухааны Их сургуулийн хажууд байрлах Пума зочид буудлын 2 давхарт /11:00 цагт/
-Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан "Сувилагчдаа сонсъё" хэлэлцүүлэг болно. Хаана:Төрийн ордны Д.Сүхбаатар танхимд /12:30 цагт/
-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нягтлан бодогч нарт зориулсан сургалт, семинар зохион байгуулна. Хаана: Сургалт мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн байранд / 09:00 цагт/
-"Тогтвортой Хөгжлийн Анхдугаар Олимпиад-2018" Тус олимдиадад амжилттай оролцсон шилдэг 30 хүүхэд 10 сургуульд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно. Хаана: Багш хөгжлийн ордны 2 давхарт 202 тоот / 15 :00 цагт/
-Төсөл хөтөлбөр, маркетинг, бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүй сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулна. Хаана: Нийслэлийн иргэний танхим /08:00 цагт/
-"Уурхайчдын спортын их наадам-2018" Хаана:Буянт Ухаа Спортын Ордон / 12 :00 цагт/