Хойд Африкийн зэрлэг амьтад оршдог бүсэд хүн рүү дайрч буй арслангийн бичлэг үлджээ. Лимпопо муж дахь махчин амьтдыг хамгаалах Маракеле төвийн гишүүн Майкл Ходж гэх 72 настай эр өөрийн өсгөсөн Шамба нэртэй арсланд бариулсан байна. Бичлэг дээр Ходж Шамбагийн араар хашлага даган явах бөгөөд араатан түүнийг хөөж эхлэхэд хашаанаас гарахаар гүйж буй нь харагдана. Гэвч арслан маш хурдан түүнийг дарж унагаад бут руу чирж одсон байна. Энэ үеэр хэн нэгний хашгирахыг сонссон хамгаалагч арсланг буудан хороосноор хөгшин эр аврагджээ. Ходж хүзүү болон ирүүндээ маш хүнд бэртэл авсан тул эмнэлэгт эмчлүүлж буй юм. Цагдаа нар эл хэргийн мөрдөн байцаалтыг явуулж байна. Маракеле төвийн цахим хуудсанд бичсэнээр бол Ходж эхнэрийнхээ хамтаар 1999 онд Их Британиас Хойд Африкт нүүж ирсэн гэнэ. Тэрбээр Шамбаг үхлийн аюулаас аварсан бөгөөд том муужгайг төрсөн цагаас нь хойш 10 жилийн турш асран хамгаалж байжээ. Тэдний гэр бүл арслангаа алдсандаа тун их харамсаж байгаа гэдгээ хэлжээ.
Сэтгэгдэл (1)