Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хагаст, Төвийн болон Зүүн аймгуудын зарим нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Баруун болон Төвийн аймгуудын нутгаар өдөртөө 22-27 градус дулаан, шөнөдөө 10-15 градус дулаан байна. Харин Зүүн аймгуудын нутгаар өдөртөө 27-32 градус, шөнөдөө 15-20 градус дулаан байх төлөвтэй байна.
Мөн Говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж түр зуурын бороотой ба шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө 31-36 градус, шөнөдөө 16-21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод өдөртөө бага зэргийн бороотой. Өдөртөө 11-13 градус, шөнөдөө 23-25 градус дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 17,19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зарим газраар, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд, олон нийтийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.
Б.Цэрэнлхам