Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо, Булган аймгийн Биеийн тамир спортын газар нар хамтран Монголын мастеруудын IV дүгээр их наадмыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Тус наадам шатар, граунд гольф, хөнгөн атлетик, софт волейбол, ширээний теннис, дартс гэсэн төрлүүдээр олон улсын дүрмийн дагуу явагдах аж. Наадам ирэх сарын 6-ны өдрийг хүртэл тус аймгийн Спортын төв ордонд болно.
Б.Лхам