Индонез улсын Жакарта хотод болж буй Азийн наадамд чөлөөт бөхийн төрөлд оролцсон манай улсын баг тамирчид хоёр алт, гурван хүрэл медаль хүртлээ.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Э. Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ДАШТ-ий алт, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн гурав, “Mongolia Open” ОУТ-ий дөрөв, Монгол Улсын гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин П.Орхон нар тус тус алтан медаль хүртлээ.
Мөн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд 23 хүртэлх насны дэлхийн дэд аварга, залуучуудын дэлхийн болон Азийн аварга ОУХМ А.Батцэцэг, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, “Универсиад” наадмын мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн гурван хүрэл медальт, “Mongolia Open” ОУТ-ий болон Монгол Улсын хошой аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа нар тус тус хүрэл медалийг хүртлээ.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (1)