Азийн наадмын эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд өрсөлдөж буй "Эрдэнэт Үйлдвэр" ХХК, "Хангарьд" клубийн тамирчин спортын мастер Б.Гэрэлмаа Олимп, Дэлхийн аварга Солонгосын тамирчин Чой Ин Жёоныг 5:3 харьцаатай, Филиппин улсын тамирчин Aбделла Ханнелийг 5:1 харьцаатай ялснаар хасагдах шатанд шалгарч үлдлээ.
Мөн УБ СИТИ клубийн тамирчин Г.Халиунаа, өрсөлдөгч Катарын тамирчин Aл Aбдулла Tкраятыг 5:1 харьцаатай буулгаж авлаа. Манай тамирчид Монголын цагаар 13, 15 цагаас хасагдах шатны тоглолтоо хийнэ.
Л.Сайнбаяр