М.Сэргэлэн дасгалжуулагчтай Орхон аймгийн баг "Үндэсний цом"-ын тэмцээний аваргыг хамгаалагч Дархан-Уул аймгийн багийг шөвгийн наймд 0:1-ээр хожиж, хагас шигшээд шалгарлаа.
Тоглолтын цор ганц гоолыг 23 дахь минутад Орхон аймгийн шигшээ багийн тоглогч М.Одбаяр оруулав.
Цомыг хамгаалагчдыг буулган авсан Орхон аймгийн шигшээ маргааш шөвгийн 4-ийн тоглолтоо Ховд аймгийн эсрэг хийнэ.
Л.Сайнбаяр