Беларус улсад таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ тэмцээний мастерс ангилалд манай дөрвөн тамирчин медалийн тавцанд гарчээ. Тухайлбал Г.Энхжаргал алт, Б.Оюунжаргал мөнгө, Д.Маналжав, Р.Сайханжаргал хүрэл медаль хүртсэн байна.
С.Нацаг