Монгол Улсын спортын мастер Г.Мөнхбаяр агсны нэрэмжит сагсан бөмбөгийн Дорноговь аймгийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 14-өөс 16-ны өдрүүдэд зохиогдохоор боллоо.
Тус тэмцээн нь сагсан бөмбөгөөр хичээллэдэг тамирчид, ард иргэдийн цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Дорноговь аймгийн шилдэг сагсан бөмбөгч Г.Мөнхбаяр агсны алдар гавьяаг олон нийтэд сурталчлан таниулах, биеийн тамир, спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өрсөлдөөн ур чадварыг нэмэгдүүлэх, шилдэг багийг тодруулах зорилготой байна.
Тэмцээнд нийслэл, орон нутаг, албан байгууллага, лигийн баг, оюутнууд оролцох боломжтой аж. Мөн оролцох баг, хамт олны тоо хязгааргүй юм.
Б.Лхам