Т.Пүрэвхүү дасгалжуулагчтай Увс аймгийн шигшээ баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом" тэмцээний аваргын цомыг анх удаа өргөлөө.
Увс аймгийн шигшээ баг өнгөрсөн жил Эрдэнэт хотод болсон "Үндэсний цом" тэмцээний шигшээ тоглолтод Дархан-Уул аймагт хожигдож, мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаад амжилтаа давуулан биелүүлж чадлаа.
Гол тоглогч Г.Хатансайхан нь хагас шигшээ тоглолтод бэртэл авч Орхон аймагтай хийсэн аваргын төлөөх тоглолтыг өнжсөн ч баруун хязгаарын хүчирхэг хөлбөмбөгчид торгуулийн цохилтоос ялалт байгуулав.
Аваргын цомыг өргөсөн Увс аймгийн шигшээ баг алтан медаль, 10.000.000₮ (10 сая төгрөг) мөнгөн медаль хүртсэн Орхон аймгийн залуус 8.000.000₮ (8 сая төгрөг)-ийн эзэд боллоо. Тэмцээний хүрэл медалийг Төв аймгийн шигшээ баг хүртсэн юм.
Л.Сайнбаяр