Испанийн хөлбөмбөгийн “Реал” багийн хагас хамгаалагч Гарет Бэйл Ла Лигийн ээлжит тоглолтыг “Жирона” багтай хийх үеэр гоол оруулсан юм. Ийнхүү Уэльсийн тамирчин тамирчны замналдаа багийн түвшинд 150 дахь бөмбөгөө оруулсан байна.
Бэйл Мадрид хотын багийн төлөө 89 гоол, Английн “Тоттенхэм”-ын төлөө 56 гоол, “Саутгэмптон” багийн төлөө таван бөмбөг оруулсан аж. Бэйл зургаан тоглолтод дараалан гоолдсон амжилтыг үзүүлэв.