Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод өчигдөр зохион байгуулагдсан "Казах Күрес" бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Манай улсын тамирчид гурван алт, хоёр мөнгө гурван хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Тодруулбал, +100 кг-ын жинд спортын олон улсын хэмжээний мастер Б.Серик, -100 кг-ын жинд Г.Түвшинжаргал, 66 кг-ын жинд Е.Басхүү нар өнөөдөр тус тус аваргалжээ.
Тус тэмцээнд манай улсаас нийтдээ найман тамирчин оролцсоноос 55 кг-ын жинд Б.Бөхчулуун, 90 кг-ын жинд Б.Тэнгис нар мөнгөн медаль, 60кг-ын жинд Л.Өнөболд, 73 кг-ын жинд Б.Пүрэвдаваа, 82 кг-ын жинд Э.Түмэннасан нар мүрэл медалийн болзол хангажээ.
Энэ тэмцээнд Монгол, Казахстан, Тажикстан, Пакистан, Япон, Иран, Энэтхэг, Шри-Ланк зэрэг дэлхийн 11 орны 77 бөх найман жингийн төрлөөр өрсөлдсөн байна.
Л.Сайнбаяр