Монгол Улсын сонирхогчдын гольфийн энэ оны Ахмадын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-ны өдөр Риверсайд гольфийн талбайд амжилттай зохиогдож дүнгээ гаргалаа. Тавдугаар нүхэнд шалгаруулсан хамгийн хол цохих (longest drive) тэмцээнд 238 метр үзүүлэлтээр Р. Арвинцогт, 16-р нүхэнд шалгаруулсан нүхэнд хамгийн ойр цохих (nearest the pin) төрөлд 7 метр үзүүлэлтээр С. Хөдөлмөр нар шалгарч цом, батламж гардан авсан бол хандикапын төрөлд С. Сонин +1.4 оноогоор нэгдүгээр байр, С. Сүхбаатар +3 оноогоор хочрдугаар байр тус тус эзэлж цом батламж, алт, мөнгөн медалийн эзэд боллоо.
Аваргын төлөөх өрсөлдөөн ширүүн байсан ба сүүлийн 3 нүхэнд шийдвэрлэх тоглолт өрнөж улмаар Л. Дорж 85 оноогоор Аваргын шилжин явах цом дахин өргөж түрүүллээ. Дэд аваргаар Н. Цогтоо 89 оноогоор шалгарч мөнгөн медаль энгэртээ зүүв. Тэмцээний эхний 4 байранд орсон тоглогч нарт энэ оны 10-р сард Япон улсын Миязаки хотод зохиогдох Ази, Номхон далайн гольфийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгов. Мөн тус тэмцээнд оролцсон хамгийн ахмад тамирчин н. Амарсайханд өргөмжлөл олгож хүндэтгэл үзүүллээ.
Л.Сайнбаяр