Жакарта-Палембан-2018 Азийн спортын наадмын боксын тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр боксын 52 кг-д тулалдсан үндэсний шигшээ багийн тамирчин олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ Японы тамирчин Р.Танакаг 4:1-ээр хожиж шилдэг наймд шалгарчээ. Манай тамирчин өнөөдөр 19:45-аас Тайландын шилдэг тамирчдын нэг Юүттапонг Тонгдетэй тулалдана. Ялсан тохиолдолд хүрэл медалийн болзол хангана.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Риогийн олимпийн наадмын тавдугаар байрын шагналт олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар тулалдаж байна. Өчигдөр тэрбээр Иракийн боксчин Карбалайг 5:0-ээр илүүрхсэн юм. Э.Цэндбаатар Туркменистаны Хурсанд Иманкулиевтай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.
Л.Сайнбаяр