Өнгөрсөн шөнө болж өнгөрсөн Премьер лигийн гурав дугаар тойргийн сүүлийн тоглолт болох Манчестэр Юнайтэд талбайдаа Тоттенхэмийг хүлээн авсан тоглолт зочдын хожлоор өндөрлөлөө.
Тоглолтын эхний хагас гоолгүй өндөрлөсөн. Харин хоёрдугаар хагасын 50 дахь минутад довтлогч Хари Кэйн гоолдож тоглолтын салхийг хагалсан байна. Үүнээс хоёр минутийн дараа Лукас Моура багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан юм. Тоглолтын төгсгөлд Бразил хагас хамгаалагч Юнайтедын хамгаалагчдын бүдүүлэг ашиглаж дахин гоол оруулснаар 3:0-ээр Тоттенхем илүүрхсэн юм. Жозе Моуриниогоор удирдуулсан Манчестер Юнайтед өнгөрсөнтойрогт Брайтон хов Албионд мөн хожигдоод байсан билээ.
Ингэснээр Тоттенхэм есөн оноотой хүснэгтийн хоёрт бичигдэж байгаа бол Манчестэр Юнайтэд байр ухарч арван гуравдугаарт жагсаж байна.
Л.Сайнбаяр