Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн ирэх сарын 2-оос 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдохоор болжээ. Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ багийнхан уг тэмцээнд оролцох эрхийн төлөөх тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Зүүн Азийн хөлбөмбөгийн тэмцээнийг 2003 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд манай улсын баг тамирчид 2005 онд "Шударга тоглолттой баг"-аар, 2009 онд Гуам улсад болсон тэмцээнд Монголын шигшээ багийн хамгаалагч Ч.Мөнхбат “Шилдэг хамгаалагч” шагналыг тус тус хүртэж байжээ.
Б.Лхам