Азийн Хөлбөмбөгийн холбооны “А” ангилалтай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тоглолтууд ирэх сарын 3,5,7-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Монголын Хөлбөмбөгийн холбооноос эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг дэмжиж, 2016 онд охидын шигшээ байгуулж байсан. Энэ жилийн хувьд Зүүн Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатанд Гуам, Макао, Умард Марианы арлуудтай тоглохоор таарчээ.
Ц.Ганболд дасгалжуулагчаар удирдуулсан Азийн Хөлбөмбөгийн холбооны “А” ангилалтай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тоглолтуудыг үнэ төлбөргүй үзэх боломжтой аж.
Б.Лхам