ОХУ-ын Үндэсний шигшээ болон “ЦСКА Москва” багийн хаалгач Игорь Акинфеев багтайгаа байгуулсан гэрээгээ дөрвөн жилээр сунгалаа.
Түүний карьер “ЦСКА Москва” багт тоглосноор эхэлсэн гэж хэлж болно. Тэрбээр 2004 оноос хойш Оросын үндэсний шигшээ багт тоглосон бөгөөд ОХУ-ын зургаан удаагийн аварга, ОХУ-ын цомын зургаан удаагийн аварга, Оросын супер цомын долоон удаагийн аварга, УЕФА-ийн цомын аварга, Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийг тус тус хүртээд байгаа юм. Мөн Лев Яшиний нэрэмжит "Жилийн шилдэг хаалгач" шагналыг 10 удаа хүртсэн билээ.
Л.Сайнбаяр