БНСУ-д буудлага спортын ДАШТ болж байна. Энэ тэмцээний хийн гар бууны залуучуудын багийн ангилалд Х.Уртнасан, П.Түмэнхүслэн, А.Буяндэлгэр нар мөнгөн медаль хүртжээ. Тус тэмцээнд 14 орны баг тамирчид өрсөлдсөн бөгөөд алтан медалийг тэмцээн зохион байгуулагч орон авсан бол хүрэл медалийг ОХУ-ийн буучид хүртсэн байна.
С.Нацаг