Хятадын Өвөр монголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд зохиогдож буй ажлуудын нэг нь сагсан бөмбөгийн тэмцээн билээ.
Тэмцээнийг Хятадын Өвөр монголын Тотем сагсан бөмбөгийн нийгэмлэг, Монголын сагсан бөмбөгийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд МСБХ-ны Ерөнхийлөгч Б.Тамирын урилгаар ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн шигшээ баг манай улсын өсвөр үе болон залуучуудын шигшээ багтай нөхөрсөг тоглолт есдүгээр сарын 5-ны өдөр 17.00 цагт Спортын төв ордонд тоглосон бол 06-ны 17:00 цагаас Залуучуудын шигшээ багтай тоглох юм байна.
Залуучуудын шигшээ багт Монгол улсыг төлөөлж Танан Гарьд багийн Б.Болдбаатар, Хасын Хүлгүүд багийн Б.Эрхэс, МУИС Шонхорууд багийн Д. Баясгалан, Хан-Уул Хангарьд багийн Хүдэрээ, Хан-Уул Хангарьд багийн Ц.Сэргэлэнбаатар, Хан-Уул Хангарьд багийн Ц. Дөлгөөнмөрөн, Этүгэн Ирвэсүүд О.Дөлгөөн, Хан-Уул Хангарьд багийн Ш.Мөнхийн-Од, Этүгэн Ирвэсүүд багийн Н.Батбаяр, Танан Гарьд багийн О.Эрдэнэцогт, Хан-Уул Хангарьд багийн Н.Бум-Эрдэнэ, Этүгэн Ирвэсүүд багийн Т.Их-Уул, МУИС Шонхорууд О. Энхбаатар нар тоглох юм байна.
Тус тэмцээн нь хоёр орны харилцан ойлголцол, эв нэгдэл, шударга өрсөлдөөний зориг санааг эрхэмлэн, тамирчдын ур чадварыг сорьж, спортын харилцаа хамтын ажиллагааг зузаатгах зорилготойгоор зохиогдож байгаа аж.
Тэмцээн Спортын төв ордонд 05-07 өдрүүдэд 17.00 цагт болох юм байна.
Л.Сайнбаяр