Энэ оны Залуучуудын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Турк улсын Гебзе хотод болж байна. Тус ДАШТ-д 20 хүртлэх насны нийт 65 орны 263 тоглогч, тэр дундаа 194 олон улсын цолтон нээлттэй болон охидын гэсэн хоёр ангиллаар хүч үзэж байна.
Манай улсаас охидын ангилалд өсвөрийн шатарчдын Дэлхийн Ааварга, Үндэсний шигшээ баг Титэм компанийн тамирчин ОУМ ИМЭ Д.Номин-Эрдэнэ, Дагшаахүү клубын тамирчин ОУШХМЭ Б.Алтантуяа нар оролцож байна. Харин нээлттэй ангилалд өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга, Дагшаахүү клубын тамирчин ОУМ Д.Батсүрэн, сурагчдын шатрын Дэлхийн аварга, Хан Алтай клубын тамирчин ОУШХМ Г.Амартүвшин, ОУШХМ Б.Гарьдмагнай, Ү.Агьбилэг, Хэнтий аймагийн тамирчин ДМ Э. Нямбилэг нар тус тус оролцож байгаа юм.
Тэмцээн дүн энэ сарын 16-ны өдөр гарах аж.
Б.Лхам