Улаанбаатар хотод болж буй Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний нэгдүгээр шатны шийдвэрлэх тоглолтод Монголын шигшээ баг Гуамын шигшээ багтай 1:1-ээр тэнцэж дараагийн шатанд шалгарлаа. Тэнцээний гоолыг Н.Цэдэнбал (90+4 мин) орууллаа. Тоглолтыг доорхи линкээр үзээрэй!
https://eaff.com/competitions/eaff2019r1/result710.html
Зүүн Азийн АШТ -ий нэгдүгээр шатанд манай хөлбөмбөгчид Макаог 4:1, Умард Марианы арлыг 9:0-оор тус тус хожиж, Гаумтай 1:1-ээр тэнцсэнээр 7 оноогоор нэгдүгээр байр эзэллээ.
Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны тэмцээн ирэх 11 дүгээр сард Тайваньд болох бөгөөд Тайвань, Хонконг, БНАСАУ, Монголын шигшээ баг өрсөлдөнө.
Хоёрдугаар шатны тэмцээнд түрүүлсэн баг нь 2019 онд БНСУ-д болох шигшээ тэмцээнд БНСУ, Япон, БНХАУ-ын багуудтай тоглох юм.
С.Нацаг
Сэтгэгдэл (3)