“Үзэсгэлэнт Улаанбаатарын цом” өртөөт марафон энэ сарын 22-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Жил бүр уламжлал болон зохиогддог тус марафон нь иргэдэд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх Монгол улсаа Олон Улсад сурталчлах зорилготой юм.
Тус марафон нь дөрвөн ангиллаар зохион байгуулагдах бөгөөд нэг баг 2 хүнээс бүрдэнэ. Тэмцээний А хэсэг буюу сурагчдын ангилалд 14-17 насны эмэгтэй, эрэгтэй холимог баг, B хэсэг буюу залуучууд ангилалд 18-34 насны оюутан, ажилтан, албан хаагч, гадаад иргэдээс бүрдсэн холимог баг, C хэсэг буюу ахмадууд ангилалд 55 наснаас дээш насны иргэдээс бүрдсэн холимог баг, D хэсэг буюу нээлттэй ангилалд 35-54 насны ангилалд гэр бүл /эхнэр, нөхөр/ гадаадын иргэдээс бүрдсэн холимог баг тус тус оролцох боломжтой.
Багийг www.sport.gov.mn сайтаар болон Спортын төв ордонд энэ сарын 10-аас 20-ны өдрийг бүртгэх юм.
Б.Лхам