Английн сагсан бөмбөгч Луол Дэнг Миннэсота Тимбервулвс багтай нэг жилийн гэрээ байгууллаа. Ингэснээр Буллсын дасгалжуулагч асан Том Тибодугийн эгнээндээ нэгтгэсэн дөхөв дэхь Буллсын тоглогч болж байна.
Өдгөө 33 настай Өмнөд Судан гаралтай Дэнгийн хувьд 15 дахь улиралдаа НБА-д тоглосноор 2.4 сая ам.долларыг авах боломжтой болох юм. Тэрбээр Кливлэнд Кавалерс багт солилцоогоор очихоосоо өмнө есөн улирал гаран хугацааг Буллстай өнгөрүүлсэн. Үүнээс гадна тэрбээр Майами Хит болон Лос Анжелес Лэйкерс багуудад тоглож байгаад энэ сарын эхээр багаасаа хасагдаад байсан билээ.
Дэнг замналынхаа турш 14 улиралд 880 тоглолтод оролцож 15 оноо, 6.1 самбараас бөмбөг авалт, 2.3 ашигтай дамжуулалт, нэг бөмбөг таслалт дунджилж байлаа. Харин түүнийг эгнээндээ нэгтгэснээр Жимми Батлэр, Таж Гибсон, Дэррик Рөүс, Луол Дэнг гэсэн 2011 оны бүсийн шигшээ цуврал хүртэл хамт явсан багийн нөхөд нь ийнхүү цуглаад байна.
“Тимбербуллс” гэж хөгжөөн дэмжигчдэд шоглуулаад буй уг багт Дэнг Адэл хэмээх Өмнөд Судан-Австралийн иргэншилтэй нэг тоглогч, Горгү Жиэн гэсэн Сенегал гаралтай Африк тоглогч нар байгаа юм.
Л.Сайнаа