“Үндэсний лиг-2018” тэмцээний хэсгийн тоглолтууд болж байна. Өнгөрсөн шөнө А4 хэсгийн тоглолт болж, Испанийн шигшээ баг талбайдаа дэлхийн аваргын мөнгөн медальт Хорватын шигшээг 6:0-ээр бут ниргэлээ.
Хорватын хаалганд орсон зургаан бөмбөгийг зургаан өөр хөлбөмбөгч хийсэн юм. Сауль 24 дэх минутад тооны харьцааг нээсэн бол Асенсио 33, Родриго 49, Рамос 57, Иско 70 дахь минутад нэг нэгийг нэмсэн. Мөн Калинич 35 дахь минутад өөрийнхөө хаалганд гоолджээ.
Ингэснээр Испани зургаан оноотой болж, хэсгээ тэргүүлж эхэллээ. Англи, Хорватын хувьд нэг ч оноогүй байна.
Л.Сайнбаяр