Япон улсын Китакюүшюү хотноо зохиогдож буй парапауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид амжилттай өрсөлдөж байна.
Уг тэмцээнээс Монгол улсын гавьяат тамирчин, "Рио 2016" олимпын наадмын хүрэл медальт Э.Соднонпилжээ 107 кг-ын жинд өрсөлдөн Алтан медаль хүртлээ.
Тэрбээр алтан медалийг авахдаа дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөсөн бөгөөд өмнөх амжилтыг дөрвөн кг-аар ахиулсан байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-13цний хооронд зохион байгуулагдаж байгаа билээ.
Сэтгэгдэл (2)