МУХБ, МУГТ, "Миягино" дэвжээний их аварга Хакүхо М.Даваажаргал Ёкозүна цолтой 800 дахь ялалтаа авч урьд өмнө ямар ч их аварга хүрч байгаагүй агуу амжилтын эзэн боллоо
Тэрбээр Аки башёгийн 8 дахь өдөр давсанаар 45 дахь удаагаа уналгүй качикоши хийж ёкозүна цолтой 800 давлаа. Хэн нь Хакүхо аваргын Макүүчид 994, карьерынхаа 1088 дахь даваа нь байлаа. Хакүхо аварга 44 удаа уналгүй качикоши хийхдээ 31-т нь түрүүлж байжээ.
Мөн МУГТ "Изүцү" дэвжээний ёкозүна Какүрюү М.Ананд нэг ч унаагүй тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.
Л.Сайнаа