Азербайжаны Баку хотод зохиогдож жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр манай улсаас ОУХМ Б.Амартүвшин, гавьяат тамирчин М.Уранцэцэг нар барилдсан юм.
Харин өнөөдрийн барилдаанд эмэгтэй -52 кг-ийн жинд Б.Хорлоодой Узбекстаны бөхтэй, Г.Ганцэцэг Шинэ Зеландын тамирчинтай тус тус учраа таарчээ.
Эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд ОУХМ Г.Хэрлэн барилдана. Энэ жинд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг нарын шилдгүүд барилддаг билээ.
Б.Лхам