Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ, Азербейжаны нийслэл Баку хотноо үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эмэгтэй -57кг, эрэгтэй -73кг-ийн жингийн барилдаанууд болно. Эмэгтэй -57кг-ийн жинд олимпийн мөнгө, дэлхийн аваргын алтан, хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн нар зодоглоно. Д.Сумъяа “А” хэсгийг тэргүүлэн барилдах бол Л.Энхрийлэн “С” хэсэгт багтсан байна. Манай тамирчдын хувьд эхний тойрогтоо хийлсэн байна.
Эрэгтэй -73кг-ийн жинд дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр, ОХУМ Ц.Цогтбаатар нар зодоглоно. Г.Одбаярын хуьд “B” хэсгийг тэргүүлэн барилдаж байгаа бол Ц.Цогтбаатарын хувьд “С” хэсэгт багтсан байна. Манай тамирчдын хувьд эхний тойрогтоо мөн л хийлсэн байна.
С.Нацаг