Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотноо болж байна.
Өнөөдөр болж буй +100 кг-ын жингийн тэмцээнд барилдаж буй манай ОУХМ, залуучуудын эдлхийн аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальт Өлзийбаярын Дүүрэнбаяр В хэсэгт орж, эхний даваандаа хийлж, хоёрдугаар тойрогт Венесуэлийн бөхийг өчих мэхээр цэвэр яллаа.
Манай бөх Кубын бөх А.Гранда-г цэвэр ялсанаар шөвгийн наймд үлдлээ.
С.Нацаг