“MONGOLIA CUP-2018” олон улсын ширээний теннисний тэмцээнийг мэргэжлийн түвшинд зохион байгуулсан Монголын Ширээний Теннисний Холбооны үйл ажиллагааг Олон Улсын Ширээний Теннисний Холбоо өндрөөр үнэллээ.
ОУШТХ-ны тэргүүлэгч, Азийн Ширээний теннисний Холбооны техникийн зөвлөлийн дарга Пак тус тэмцээний төгсгөлд уг тэмцээний зохион байгуулах хорооны дарга Б.Амгаланд Олон Улсын Шүүгчийн гэрчилгээг, энгэрийн тэмдгийн хамт гардууллаа.
Тус тэмцээнд европ тивийг төлөөлөн оролцож, нэгбүрчилсэн төрөлд алт багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Томас Кейнап өөрийн цахим хуудаснаа ингэж бичжээ:
Монголын ширээний Теннисний холбоо, багш дасгалжуулагч, анд нөхөддөө талархлаа. Олон найзтай боллоо, Монголд. Тэмцээнийг зохион байгуулат гайхалтай байлаа. Ийнхүү бичсэн байна.
Л.Сайнаа