Английн цомын аваргын гуравдугаар тойргийн хасагдах шатны гол тулаан Челси-Ливерпүүл багийн хооронд өрнөсөн. 58 дахь минутанд Старридже гоол оруулж, тэргүүлж эхэлсэн ч, хожлоо хадгалж дөнгөсөнгүй. Эмерсон оноог тэнцүүлж, улмаар 85 дахь минутанд Эдэн Хазаар хожлын гоолыг Ливерпүүлийн торонд шигтгэснээр Челси дараагийн шатанд шалгарлаа.
Эдэн Хазаар хэн бэ? гэдгээ харууллаа. Түүний довтолгоог зогсоох хамгаалагч, түүний цохилтыг хаах хамгаалагч олдсонгүй.
Английн хөлбөмбөгийн талбайд ялагдал гэдгийг амсах, мэдрэхээ больсон байсан Клопп энэ улирлын анхны ялгадлыг ийн хүлээн авлаа.
Л.Сайнаа