"Монгол туургатан" олон улсын хүүхдийн спортын VIII наадам өчигдөр нээлтээ хийж өнөөдөр спортын 10 төрлөөр тэмцээн уралдаанууд явагдлаа.
Чөлөөт бөхийн эрэгтэй төрөлд манай 10 тамирчин медаль хүртлээ.
Тамирчдаас 42кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин Ц.Баярсайхан мөнгөн медаль, -46кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Б.Отгонбаатар хүрэл медаль, -50кг-ын жинд Дархан Хасу клубын тамирчин Г.Энхням мөнгөн медаль, -50кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин А.Дэлгэрбаяр хүрэл медаль, -52кг-ын жинд Женко клубын тамирчин Я.Үржинжав мөнгөн медаль, -54кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин Б.Батзориг хүрэл медаль, -63кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин П.Мөнх-Эрдэнэ алтан медаль, -76кг-ын жинд Дархан Хасу клубын тамирчин А.Цэрэн-Очир мөнгөн медаль, -85кг-ын жинд Спортын дунд сургуулийн тамирчин Ц.Мөнхбаяр мөнгөн медаль, -100кг-ын жинд Дархан Хасу клубын тамирчин Т.Итгэлт-хүрэл медалийг тус тус хүртлээ.
Эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ж.Баярхүү ажиллалаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)