Ордос хотноо зохион байгуулагдаж буй Хүүхдийн спортын VIII наадам өнөөдөр өндөрлөж байна.
Ширээний теннисний тэмцээн гурван өдөр үргэлжилж дууслаа.
Багийн төрөлд, (эрэгтэй)
М.Тэмүүлэн, Б.Билгүүн, Г.Сэр-Од, Г.Бат-Ирээдүй нар хүрэл медаль хүртсэн бол багийн эмэгтэй төрөл нэгдүгээр багийн тамирчид болох Б.Болор-Эрдэнэ, Э.Намуунбайгаль нар мөнгөн медаль, хоёрдугаар багийн тамирчин болох Ө.Балжинням, Б.Мөнхчимэг нар хүрэл медалийн эзэн боллоо.
Харин холимог хос төрөлд Г.Бат-Ирээдүй, Б.Болор-Эрдэнэ хүрэл медаль, дан хосын төрөлд Г.Сэр-ОД, Г.Бат-Ирээдүй нар мөнгөн медаль, дан хос эмэгтэй төрөлд Б.Болор-Эрдэнэ, Э.Намуунбайгаль мөнгөн медаль хүртлээ.
Мөн нэг бүрчилсэн эмэгтэй төрөлд
Б.Болор-Эрдэнэ мөнгөн медаль тус тус хүртлээ.