Манай оронд пауэрлифтингийн мастеруудын ДАШТ болж өнгөрсөн. Энэ тэмцээнд эмчээр ажилласан БТСГ-ын ажилтан Э.Энхбаярт ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль гардуулжээ. Э.Энхбаяр нь саяхан Эрүүлийн хамгаалахын гавьяат хэмээх эрхэм цол тэмдгээр шагнуулсан юм. Мөн тэрбээр Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоотой цаг ямагт хамтран ажилладаг бөгөөд энэхүү дурсгалын бэлгийг МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга гардуулсан байна.
С.Нацаг