41 дэх удаагийн "Дакар-2019" уралдаанд Монголын гурван тамирчин оролцоно. Нийт 5000 км үргэлжлэх "Дакар-2019" уралдааны SXS төрөл буюу UTV ангилалд жолоочоор Ө.Бямбацог, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, механикчаар Б.Баттөр нар ажиллахаар болжээ. Харин мотоциклийн төрөлд Н.Лхамаа өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байна.