Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбооны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 24 (IX-24)-нд Монголын хүүхдийн ордонд болно. Тэмцээнд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын гэсэн ангилалд өрсөлдөөн өрнөх юм байна. Энэ тэмцээнд оролцох баг тамирчдын тухайд гэвэл цацагтай болон хип хоп, чөлөөт гэсэн үндсэн гурван төрөлд
Монгол бүжиг, жазз, латин америк, гимнастикаар өрсөлдөнө гэж заажээ. Мөн баг тус бүр 8-16 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд энэ тэмцээнээс нас насны ангилалд тив, дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөх шигшээ багийг бүрдүүлэх ач холбогдолтой. Хөгжөөн дэмжигчдийн спорт нь олон улсад хурдацтай хөгжиж байгаа бөгөөд манай оронд эрчимтэй хөгжиж буй спортын тоонд зүй ёсоор багтаж байгаа юм.
Анхдугаар УАШТ-д оролцохыг хүсэгчид энэ сарын 9-20-ны дотор mfncc2018@gmail.com хаягаар бүртгүүлэх болон 99884713, 85565678, 88719291 гэсэн дугаараас мэдээлэл авах боломжтой юм байна.
С.Нацаг