Монголын сумо бөхийн холбооны 25 жилийн ойд зориулан арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Буянт-Ухаа спортын ордонд “Шилдгийн шилдэг хүчит 64 бөхийн барилдаан”-ыг зохион байгуулах гэж байна.
Түүнчлэн “Сумо-25” асуулт хариултын тэмцээн, хүүхдийн гар зургийн уралдаан явуулж шалгаруулах юм. Мөн энэ үеэр үзэгчдийн дундаас 10 азтан шалгаруулна гэдгийг Монголын сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр онцолж байлаа.
Барилдааны түрүү бөхийн бай шагналд гэргийтэйгээ хамт Япон Улсад үнэ төлбөргүй аялах эрхийн бичгээр шагнуулах аж. Харин хүүхдийн гар зургийн уралдааны тэргүүн байрын шагналд Япон Улсад аялах, Дисней лэнд үзэх эрхээр шагнах бөгөөд нийт таван байрыг тодруулах юм.
Б.Лхам