Энэтхэг улсын нийслэл Дели хотноо зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 73 улсын 333 боксчин өрсөлдөхөөр Шинэ Дели хотноо цуглараад байна.
Манай улсаас 48 килограммын жинд O.Жаргалан, 51 килограммын жинд Л.Алтанцэцэг, 54 килограммын жинд M.Нандинцэцэг, 57 килограммын жинд Т.Болортуул, 60 килограммын жинд M.Намуун, 69 килограммын жинд Э.Эрдэнэтуяа 75 килограммын жинд M.Мягмаржаргал нар оролцох бол ахлах дасгалжуулагчаар Б.Пүрэв-Очир, дасгалжуулагчаар M.Буянжаргалын нар ажиллана.